Эм судлалын улсын олимпиад боллоо

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Эм судлалын улсын олимпиад боллоо

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулиас зохион байгуулсан доктор, профессор М.Чүлтэмсүрэнгийн нэрэмжит Эм судлалын улсын хоёрдугаар олимпиад болж өндөрлөлөө.

 Тус олимпиадад ЭМШУИС болон анагаах ухааны салбарын эмч мэргэжилтэн бэлтгэдэг бусад их, дээд сургуулийн мянга орчим оюутнууд оролцож, эцсийн шатанд шилдэг 37 оюутан мэдлэг авьяасаа сорьжээ. 

Энэ жилийн олимпиадад ЭМШУИС-ийн оюутан Э.Төрмөнх тэргүүлж, ЭМШУИС-ийн оюутан Э.Сайнжаргал, Л.Ган-Эрдэнэ, ЭМШУИС-ийн оюутан Б.Сумъяа, Л.Нандинцэцэг, Б.Бархас, “Монос”ЭЗС-ийн оюутан Ш.Саранчимэг, “Ач” АУС-ийн оюутан Д.Хишигдэлгэр, Дорноговь аймгийн Анагаах ухааны коллежийн оюутан Б.Өлзий-Орших, Говь-Алтай аймгийн Анагаах ухааны коллежийн оюутан С.Баярсайхан нар удаахь байрын эздээр шалгарчээ.

Тус олимпиад нь ирээдүйн эмч, эм зүйч, эмнэлгийн бусад мэргэжилтний эм судлалын мэдлэг, эмийн зохистой хэрэглээг сайжруулах зорилгоор зохион байгуулж буй ажлуудын нэгээхэн хэсэг гэдгийг зохион байгуулагчид энэ үеэр онцолж байв.

Мөн энэ үеэр анагаахын боловсрол олгодог төрийн ба хувийн хэвшлийн бүх их дээд сургууль, коллежийн Эм судлалын хичээл заадаг багш нар хуралдаж “Эм судлалын хичээлийн цөм хөтөлбөрийн агуулга” сэдвээр ярилцлага зохион байгуулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж