Эрнандо де Сото Монголд айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Эрнандо де Сото Монголд айлчилж байна

Алдарт эдийн засагч, Перу Улсын Эрх чөлөө, ардчилал хүрээлэнгийн тэргүүн ноён Эрнандо де Сото манай улсад айлчилж байна.

Ядуу, эмзэг бүлгийн айл өрхийн эд хөрөнгийг бүртгэлд бүрэн хамруулах замаар эдийн засгийн эргэлтэд оруулж, амьжиргааг нь дээшлүүлэх боломж олгох чиглэлээр Э.Де Сото-гийн хүрээлэн дэлхин олон оронд амжилттай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэрээр 2010 онд Монгол Улсад ирж энэ чиглэлээр зарим судалгаа хийжээ.

Ноён Э.дэ Сото өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, Монгол Улсад хийсэн судалгааныхаа дүнг танилцуулж, бүрэн хэмжээний төсөл хэрэгжүүлэх арга замын талаар санал солилцлоо.

Энэ удаад тэрбээр мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын урилгаар манай улсад хүрэлцэн ирээд буй бөгөөд Засгийн зарын холболгдох байгууллагуудтай уулзаж, өмчийн бүртгэлийн тогтолцоог сайжруулах чиглэлээр уулзалт яриа хийж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж