Цэцийн гишүүнд Ж.Амарсанааг дэвшүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Цэцийн гишүүнд Ж.Амарсанааг дэвшүүлжээ

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас олонхийн саналаар Ж.Амарсанааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгохоор тогтсон байна. Мөн өнөөдөр Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг Дорноговь аймгийг зорьжээ.

Тэрээр энэ сарын 25-27-ны өдрүүдэд тус аймгийн болон Замын-Үүд дэх сум дундын шүүхийн ажилтай  танилцах аж. Мөн “Шүүхийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулганаар хэлэлцсэн асуудлуудын талаар шүүгч, ажилтнуудтай санал бодлоо солилцох юм.

 Түүнчлэн шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх талаар Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баримталж буй бодлого чиглэлээ танилцуулах ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж