
Сүүлийн үед АНУ болон Европын зах зээл зэрэг гол зах зээл дээрхи эрэлт буурч байгаатай холбоотойгоор Азийн орнууд зэрэг Атлантын далайн хоёр эргийн ойролцоохь орнууд үүсч байгаа санхүүгийн хямралаас гарах бүхий л аргыг эрэлхийлж байгаа аж. Тэгвэл үүнтэй ч бас холбоотойгоор Азийн орнууд өөрийн зах зээлдээ худалдаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаа юм байна. Дээр дурдсан уулзалтын дараа Хятад, Япон, Өмнөд Солонгосын төрийн байгууллагууд болон бизнесийнхэн, мөн бусад талын төлөөлөл оролцосн судалгааны хамтарсан хороог байгуулахаар болжээ. Энэ хороо нь эдгээр орнуудын хооронд байгуулах чөлөөт худалдааны гурвалсан гэрээг бий болгосноор эдийн засгийн ямар үр ашиг гарах талаар судалж тайлагнах үүрэг хүлээж байгаа юм байна.
Мөн энэ уулзалтын үеэр Хятад болон Өмнөд Солонгос нь Японы худалдааны тэргүүн түншлэгчид болдгийн хувьд тус улсын эдийн засаг түргэн сэргэх нь эдгээр хоёр орны өсөлт дэвшилд маш чухал үүрэгтэйг онцолж хэлэлцсэн байна. Үүний зэрэгцээ Япон улс сэргээн босголтдоо гаднаас тусламж авахаас татгалзсан болоод зарим үйлдвэрлэлээ багасгаж танасан нь Хятад болон Өмнөд Солонгосыгн эдийн засагт маш том нөлөө үзүүлж байгаа тухай ч ярилцжээ. Сүүлийн үед Япон улс газар хөдлөлт болон цунамийн уршгаар өөрийн оронд болон хилийн чинадад байгаа үйлдвэрүүдийнхээ үйлдвэрлэлийг багасгаж байгаад хямарч буй түнш орнуудын зүгээс Японд нийлүүлэх худалдааны урсгалаа түргэн сэргээхийг хүссэн байна.
М.Наст