
“Эрүүл хүнс-таны сонголт” аянг өнөөдрөөс буюу энэ сарын 25-аас ирэх тавдугаар сарын 25-ны хооронд улс орон даяар өрнүүлж эхэллээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон ШУТИС, Хүнсний коллеж, дэмжигч байгууллагаар аянд оролцож байна. Монголын экологийн цэвэр бүтээгдэхүүн болох зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүнийг иргэдэд таниулахад энэхүү аяны зорилго оршиж буй аж. Зохицуулах үйлчилгээтэй хэмээгдэж буй хүнсний бүтээгдэхүүнийг ногоон шошгоор таниулж өгөх юм байна. Одоогоор эдгээр бүтээгдхүүнүүд худалдаанд гараагүй байгаа бөгөөд ногоон шошготойгоор удахгүй борлуулагдах бололтой.
Ж.ГЭГЭЭ