Японы машин үйлдвэрлэл хумигдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Японы машин үйлдвэрлэл хумигдаж байна

Саяхан Хойд Америк дахь үйлдвэрлэлээ багасгаад байсан Тоёота компанийн Япон дахь автомашин , эд ангийн үйлдвэрлэл нь өнгөрөгч 3-р сард өмнөх оныхтой харьцуулахад 63 хувиар унасан тухай тус компани мэдээлсэн байна. Үйлдвэрлэлээ багасгах энэ байдал одоо ч үргэлжил байгаа гэж мөн дурдсан байна. Сарын өмнө болсон газар хөдлөлт цунамийн учруулсан хохирлоос болж ялангуяа машины эд ангийн нийлүүлэлт нэлээдгүй тасрах болж байгаа аж. Байгалийн гамшгаас хохирсон үйлдвэрүүд нөхцөл байдал сайжиртал ажиллах цагаа багасгаж бүтээгдэхүүн гаргалтаа танаж байгаа гэнэ.

 Тоёота компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл энэ оны эцэс гэхэд л бүрэн сэргэх төлөвтэй байгаа гэж тус компанийн төлөөлөлгч Пауль Ноласко ВВС зэрэг гадаадын агентлагуудад өгсөн мэдээлэлдээ дурдсан байна.  Дэлхийн хамгийн том машин үйлдвэрлэгч гэгддэг Тоёота зөвхөн Япон болон хойд Америкт төдийгүй Азид байгаа салбар үйлдвэрүүдийнхээ бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг ч бас танаж байгаа юм байна.

Тухайлбал Тоёота-гийн Тайланд, Энэтхэг зэрэг найман оронд байгаа үйлдвэрүүд өчигдрөөс эхлэн ирэх 6-р сарын эхэн хүртэл хүчин чадлынхаа тал хувиар л ажиллах болсноо мэдэгдэж байна.  Мөн Хятад дахь үйлдвэрүүд нь 30-50 хувийн үйлдвэрлэл явуулна гэж мэдээлж байгаа юм.  Ганцхан Тоёота ч биш бас, японы бас нэг томоохон автомашин үйлдвэрлэгч Ниссан Моторс ч мөн өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нь 52 хувиар бууруулсан байна.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж