Жендэрийг дэмжсэн сэтгүүлчдийн клуб ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Жендэрийг дэмжсэн сэтгүүлчдийн клуб ажиллана

Жендэрийн асуудлаар дуу хоолой, үзэл бодлоо нэгтгэсэн сэтгүүлчид  клуб байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болжээ. 

Клубыг Жендэрийн тэгш байдлын Үндэсний хорооны ажлын алба, Парламентын сэтгүүлчдийн холбооны үүсгэл санаачилгаар байгуулж байгаа юм.

Тус клубын үйл ажиллагааны зорилго нь жендэрийн тэгш байдлын тухай олон нийтийн ойлголт хандлагыг сайжруулах, Жендэрийн тэгш байдлын үндэсний хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, сэтгүүлчдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, жендэрийн мэдрэмжтэй хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хөгжүүлэх, төлөвшүүлэхэд анхаарч хамтран ажиллахад чиглэнэ. Клубын үйл ажиллагаа нь   хурал зөвлөгөөн зохион байгуулах, уулзалт ярилцлага хийх, сэтгүүлчдийг сургалтанд хамруулах, арга зүйн зөвлөгөө өгөх, гарын авлага материалаар хангах, хуралдаан зохион байгуулах, бусад улс орны туршлага судлах  болон бусад олон чиглэлийн хэлбэртэй байх юм. Энэхүү  клубын үйл ажиллагаа нь  улс төрийн ямар  нэг сонирхол, агуулга, зорилгогүй байх бөгөөд жендэр бол нийгмийн хөгжлийн нэг томоохон  бодлого гэдэг үүднээс хандана  гэж  үүсгэн байгуулагч талууд  үзэж байна. Клубын нээлт өнөөдөр 18.00 цагт “Пума империал” зочид бууалд болох бөгөөд Жендэрийн тэгш байдлын Үндэсний хорооны удирдлага, ажилтнууд, Парламентын сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд, холбооны гишүүн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, зарим хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагын төлөөлөл оролцох юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж