Алтны үнэ дээд амжилт “тогтоов”

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Алтны үнэ дээд амжилт “тогтоов”

Хойд Африк болон Ойрхи Дорнодод гарч байгаа бослого тэмцэл, мөн ам.долларын ханш бууж байгаа зэргээс болж алтны үнэ урьд хожид байгаагүй өндөр үнэ хүрсэн байна. Өнөөдрийн өглөө эрт тогтоосон алтны зах зээлийн үнэ нэг унц нь 1514 орчим ам.доллар болж байсныг ВВС мэдээлжээ. Хэдийгээр энэ үнэ дараа нь буурсан ч дахин үнэ өсөх магадлал байгаа бололтой. Хөрөнгө оруулагчид улстөрийн үймээн самуунаас үүдэлтэй инфляциас сэргийлэн алтыг их  хэмжээгээр худалдан авч байгаа нь ч бас нөлөөлж байгаа аж.  Дилерүүд ойрын хугацаанд унц алтны үнэ 1520 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байгаа юм.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж