Монгол, Италийн эдийн засгийн форум болно

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Монгол, Италийн эдийн засгийн форум болно

Монголын Үндэсний худалдаа,  аж үйлдвэрлэлийн танхимаас энэ сарын 12-нд  Монгол, Италийн эдийн засгийн форумыг зохион байгуулах гэж байна. Италийн эдийн засгийн хєгжлийн яамны гадаад худалдааны дэд сайд Адольфо Русогийн Монгол Улсад хийх тєрийн айчлалын үеэр энэхүү форум болох аж. Тус форумд БНХАУ-ын Бээжин хот дахь Италийн ЭСЯ, Итали Улсын Милан хотын худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, Итали- Монголын бизнесийн зєвлєл, Монгол Улсын гадаад харилцааны яам, Гадаадын хєрєнгє оруулалтын газар зэрэг байгууллагууд оролцох юм байна. Мєн банк санхvv, даатгал, оёмол сvлжмэл, эрчим хvч, арьс шир боловсруулах,  зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг Италийн 20 компани форумд оролцох бөгөөд эдгээр компаниудын төлөөлөгч нар Монголын  бизнес эрхлэгчидтэй уулзах юм байна.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж