
Удахгүй болох МАХН-ын 90 жилийн ой хэнийх вэ гэсэн маргаан дэгдээд эхэллээ. Өнөөдөр л гэхэд Төрийн ордонд “Солийн Данзан” сангийнхан МАХН-ын 90 жилийн түүх, Солийн Данзангийн намтар зэргээр эрдэм шинжилгээний хурал хийсэн бол үүнтэй зэрэг шахам МАХН-ын түр штабынхан мөн л 90 жилийн ойг тэмдэглэх талаар мэдээлэл хийж байна. “Солийн Данзан” сан нь МАН-ын угшилтайг бодвол 90 жилийн ой хэнийх вэ гэдэг эргэлзээтэй боллоо.
Хэдхэн хоногийн дараа Сүхийн хөшөөний хоёр талд Бодоо, Данзагаар талцсан баяр болж магадгүй нь.
Д.ОЮУН