Б.Буянжаргал анхны тоглолтоо толилуулна

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Б.Буянжаргал анхны тоглолтоо толилуулна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Олон сайхан дуугаараа ард түмний танил болоод буй дуучин Б.Буянжаргал “Санахгүй л гэсэн юм аа” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ.

    Уг тоглолтод нийтдээ 20 орчим дуу дуулагдах ба оролцох дуучдаа одоогоор нууцалж байгаа аж. Дуучин Б.Буянжаргал хүмүүсийн сонсох дуртай дуунуудаас дуулахаас гадна сүүлийн үед хийж байгаа шинэ уран бүтээлээсээ сонирхуулах аж . Мөн хэний ч мэддэггүй нууц авъяасаа үзүүлэх тухайгаа дуулгасан.

    “Санахгүй л гэсэн юм аа” тоглолт ирэх сарын 3-ны 19 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж