Дерон дурамжхан байна

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Дерон дурамжхан байна

Солилцооны цонх хаагдахаас өмнө дорнодод ирсэн тод оддын нэг Дерон Уилльямс “Нью-Жерси Нэтс”-тэй гэрээгээ сунгах тал дээр шийдвэр гаргаагүй байна. Багийн ирээдүйгээ босгох гэж хийсэн Эйвэри Жонсон болон багийн ерөнхий менежер Билли Кинг нарын энэ наймааг цочирдон хүлээн авсан Уилльямс 2012 оны улирлын дараачаар шийдвэрээ гаргах гэнэ.

NBA-ын шилдэг холбогчдын нэг Дерон гэрээний дагуу 2012-13 оны улиралд 17.7 сая ам.долларын цалин авах аж. Гэхдээ гэрээний заалтад тусгаснаар тэрбээр сүүлийн жилээ цуцлах эрхтэй юм. Энэ нь эргээд “Нью-Жерси Нэтс”-т маш чухал асуудал болж байгаа юм. Учир нь Бруклин рүү нүүж очсоны дараа эхний улиралд шилдэг, шинэ тоглогч нь байхгүй байх магадлалтай байна.
Мөнхийн өрсөлдөгч “Нью-Йорк Никс”-т байгаа алдсан “Нэтс”-ийнхэн  гэнэтийн солилцоо хийн Девин Харрис, Деррик Фаворс нарыг үдэж, Уилльямсыг авсан. Харин энэ наймаа нь Деронд төдийлөн таалагдаагүй бололтой.

Гэрээ дагуу ирэх улиралд “Нэтс”-т хүчин зүтгэх Дерон ирэх улирлын байдлыг ажих юм. Хоёр удаагийн “Бүх одод” тоглогч маань энэ жилийн плей -оффыг хүсч байгаа нь ойлгомжтой. Тэгэхээр шинэ лидерээ алдахгүйн тулд “Нэтс”-ийнхэн хичээх л болж дээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж