Хичнээн жагсагчдыг шийтгэлгүйгээр хөнөөж болох вэ

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Хичнээн жагсагчдыг шийтгэлгүйгээр хөнөөж болох вэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хоёрдугаар сарын 22-ны орой нэгэн зэрэг гурван үйл явдал боллоо. Тэр нь бүгд л Ливид хамаатай байв. Энэ улсын лидер Муаммар Каддафи ард түмэндээ хандлаа. Арабын орнуудын лиг тусгай хуралдаанаа (ажлын буюу тусгай төлөөлөгчдийн төвшинд) хийв. Сүүлд нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл цугларч Ливийн асуудлаар ярилцлаа. «Аюулгүйн зөвлөлийн гишүүд Ливийн байдалд ихээхэн түгшиж буйгаа илэрхийллээ. Тэд энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэж байгааг буруутгалаа» гэж Аюулгүйн Зөвлөлийн өнөөгийн дарга Мария Луиза Рибейро-Виотти хуралдааны төгсгөлөөр мэдэгджээ.

    Аюулгүйн зөвлөл жагсагчдын эсрэг нисэх хүчин, танк хэрэглэснийг нухацтай ярилцсан бололтой. Учир нь энэ сэдвээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, тус байгууллагын Хүний эрхийн комиссар нар ярьж байсан юм.  

    ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова Ливийн эрх баригчдын хийж байгаа шиг хүмүүсийг мэдээллээр хааж болохгүй гэжээ. НҮБ ба түүний тусгай агентлагуудад хамаатай олон хүмүүс энэ талаар үгээ хэлцгээн ард түмний хөдөлгөөний эсрэг хүч хэрэглэхийг буруутгаж байлаа.

    Гэвч энд цэвэр хууль зүйн асуудал үүсч байна. Ер нь бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөл (АЗ) бүх асуудлыг хэлэлцээд байдаггүй. Дайн ба энхийн асуудлаар олон улсын хамтын нийгэмлэгийн дээд шүүх нь авч үздэг. Ливи Тунист довтоллоо гээд ургуулан бодвол энд л АЗ нь оролцож бүгдийг шийднэ. Ямар нэгэн орны цэргийг НҮБ-ын мандаттайгаар түрэмгийлэгч орны эсрэг илгээх хүртэл. Тийм нөхцөлд эдийн засгийн хоригарга хэмжээ, гадаад захиргаа, мөрдөн байцаалт, гэмт хэрэгтнүүдийг нь шүүх арга хэмжээ ч авч магадгүй. Хуучин Югослав ба Кувейтийн хувьд тийм л байлаа. Сануулахад одоо Кувейт Иракийн булаан эзлэлтээс чөлөөлөгдсөний 20 жилийнхээ ойг хийж байна.

    Гэтэл Ливи хэн нэгэнд довтолсонгүй. НҮБ-ын АЗ-ийн түүхэнд хэн нэгний дотоод хэрэгт оролцох гээд АЗ-өөр асуудал оруулж байсан удаатай. Сүүлийн үед энэд өөрчлөлт гарсан уу? Огт өөрчлөгдөөгүй байгаа гэхэд нэг их буруутахгүй.

    Цаашид, асуудлыг авч хэлэлцэх хүний эрхийн хүрээнээс гаргаж, Ливид жагсаалыг дараагүй харин иргэнийн явагдаж байна гээд л өөрөөр тавьж болно. Эсэргүүцэгчдийн талд армийн анги нэгтгэл орсон байвал улам зүгээр гэх мэтээр. Тэр нь үнэнд ихээхэн ойртсон байх болно.

    Тэгвэл НҮБ энхийг сахиулагч нараа тулалдаж байгаа талуудын дундуур оруулж болох юм. Энхийг сахиулагчид НҮБ-д байгаа. Харин байлдааныг зогсоосон байх ёстой. Үүнийг хэрхэн хийх вэ? Хурандаа Каддафи хүнд зэвсэг хэрэглээд байгаа энэ үед…? Түүний танкуудын буу нь НҮБ-ын хүчний танкуудын буунаас өөр гэж үү? АЗ тийм асуудлыг яаралтай шийдэж байгаагүй. Харьцангуй тайван болсон үеэр л тэр практик ажил явуулж иржээ.

    Жагсагчдийн эсрэг буу тавьж болохгүй гээд байгаа нь өөрөө хоёрдмол санаатай. Нэг талаас үндсийн үндэс гэж байна. Засаглал нь ард түмнээс, Засгийн газар нь ард түмэндээ үйлчилж байгаагаас тэдний эсрэг зэвсэг хэрэглэж болохгүй. Цааш нь асуудлыг  жижигрүүлээд байж болно. Ард түмэн гэдэг нь хэдэн хувьтай эсвэл бүрэн бүтэн тооных уу гээд. Нэг үгээр ард түмэн гэж хэлэгдэхийн тулд хичнээн хүн талбайд гарах ёстой юм бол? 50+1 хувь уу?

    Хэрэв арван хүн замд гараад л засгаас нь зөвшөөрөөгүй эсэргүүцэл гаргаад эхэлбэл тэднийг цагдаагийн газар чирч авчраад торгоод явуулахыг тийм л байх ёстой гээд зөвшөөрдөг. Тэд олон бол олонхийн гэсэн тооны хууль үйлчлэх үү?Тэгвэл их энгийн аль болох олон хүнийг цуглуулбал тэднийг оролдож болохгүй байх нь. Тийм үү, үгүй юу?

    Одоо нисдэг тэрэг, их бууны талаар ярилцая. Залуу Наполеон Тулон хотын үймээнийг дарахдаа анх удаа энгийн иргэдийн эсрэг их буу хэрэглэн карьераа эхэлж байсан санагдана. Тэр хэрэг XVIII зуунд гарсан билээ. Иймэрхүү зүйл 1493 онд Москвад гарч байлаа. Хэрэв улс орон салан сарнихдаа хүрч, удирдлагаа алдах аюултай байдалд орсон бол хүчнийхэн хэн зөв, хэн буруутайгаас үл хамааран тэр удирдлагыг сэргээн барих ёстой. Эс тэгвээс хохиролын тоо улам их байх болно. Хэн нэгэн энэ санааг буруу гэж хэлж байгаагүй. Тэнд бас л танк буудаж байлаа. НҮБ-ын АЗ ч эсэргүүцэл гаргаад байсангүй.

    Ливи энэ талаараа 1993 оны Москватай адил мэт. Үүнийг энэ 22-ны өдөр Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев үгэндээ оруулна билээ. Арабын самууны боломжийн байж болох үр дагаврын нэг нь олон жижг нутаг дэвсгэрийн бүрдлийг үүсгэсэн улс орны бутрал байж болох юм гээд. Тэр нь террористуудад л хэрэгтэй гэсэн байлаа. Ойрхи Дорнодын хэрэг явдлын үр дагавараас  ийм зүйлийг харж байгаа нь Медведев ганцаараа биш.

    Улс орны хүч хэрэглэх эрхийн тухай ярианд эргэн ороход энэ бүгд нь олон тооны өнгөт хувьсгалыг санагдуулж байна. Талбайд олон түмний хэсгийг гаргаад тэдний эсрэг хүч хэрэглэж болохгүй гэх итгэлийг засагт нь суулгаж өгөх. Үгээр Ливийг буруутгахдаа олон хүн энэ технологийг санасаар байх болно.

    Ливи нь арабуудын эсэргүүцлийн давалгаанд онцгой гэхээр. Муаммар Каддафийг сонин, “зүүлэг” сэтгэлгээтэй хүн гээд хэлчихье. Тэр зайлж зугтсангүй. Энэ нийтлэл хийгдэж байх үед ч хамтран зүтгэгчид нь түүнийг зайлуулаагүй л байна. Дипломат үйлдлүүдийн зүгээс НҮБ-ын АЗ нь улс орноо төлөөлөхөөс татгалзсан дипломатуудын хүсэлтээр ингэж хуралдаж байсангүй. Харин энэ тал дээр Арабын орнуудын лигийн хуралдаан илүү логиктай болох шиг. Тэд Ливийг зүгээр л хуралдаандаа оролцуулсангүй, Тэнд юу болоод байгааг авч үзэх ёстой гэж ярилцлаа.

    Эцэст нь тооны талаар. Гарч байгаа үнэлгээгээр Ливи амь үрэгдсэн эсэргүүцэгчдийн тоогоор Египетийн үймээнээс хол давлаа. Найман зуугаад хүн алагджээ. Эцсийн дүн нь мэдээж өөр байх болов уу. Харин Египетэд амь үрэгдэгсдийн талаар ярихаасаа өмнөх лидерүүдийнхээ хөрөнгийн талаар яриад байдаг. Эсвэл мянган хүнийг хөнөөж болдог юм уу?

    Ш.Мягмар

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж