Б.Хонгор Тайваньд сурч байна

Хуучирсан мэдээ: 2011.04.24-нд нийтлэгдсэн

Б.Хонгор Тайваньд сурч байна

Дуучин Б.Хонгор хаана явна вэ?. Сүүлийн жилүүдэд дуучин Б.Хонгор шинэ уран бүтээл ч хийхгүй, нам гүм байх болсон. Зарим үзэгчид түүнийг уран бүтээлийн завсарлага авсан, дахин дуулахаа больсон зэрэг олон таамаг дэвшүүлж байгаа. Харин сураг сонсох нь ээ, дуучин залуу Тайваньд сурч байгаа гэнэ. Тэрбээр мастер хамгаалахаар Тайваны Тайпэй хотод сурч байгаа аж.

Дуучин Б.Хонгор Тайваньд зүгээр суусангүй. Саяхан болж өнгөрсөн  Монгол төвдийн хорооны Чингис хааныг хүндэтгэх ёслолын үеэр хөтлөгч хийсэн сурагтай. Энэ үеэр дуучин залуу цэнхэр өнгийн үндэсний дээлээ өмсч, жанжин малгайгаар гангарсан байна.

М.Анир  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж