
Зах зээлийн нийт үнэлгээ 102.6 тэрбум төгрөгөөр буюу 4.4 хувь буурч, хоёр их наяд 224.7 тэрбум төгрөг болсон байна. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Түшиг уул /32.1 хувь/, Хүнс архангай /30.6 хувь/, Монгол савхи /20 хувь/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Монинжбар /16.9 хувь/, Монгол нэхмэл /14.8 хувь/, Шивээ овоо /13.4 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.
Нийт 50 үнэт цаас арилжигдсанаас 17 үнэт цаасны ханш өсч, 21 үнэт цаасны ханш буурч, 12 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Гермес центр /170.9 мянган ширхэг/, Монинжбар /130.0 мянган ширхэг/, Женко тур бюро /107.7 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр АПУ /143.5 сая төгрөг/, Таван толгой /127.3 сая төгрөг/, Шарын гол /107.0 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.