Хүүхдийн урлагийн III наадам болно

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Хүүхдийн урлагийн III наадам болно

Монгол туургатны хүүхдийн урлагийн III наадмыг 2011 оны долдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар Засгийн газар шийдвэрлэв. Наадмыг Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулахаар хүүхэд, өсвөр үеийнхэн санал гаргасан байна.
Энэ удаагийн наадамд ОХУ-ын Буриад, Тува, Саха, Халимаг, Эрхүү муж, Агийн тойрог, БНХАУын Өвөр Монголын болон Шинжан Уйгарын Өөртөө засах орон зэрэг газар амьдарч байгаа 10- 18 насныхан оролцоно. Мөн манай улсын аймаг, нийслэлээс шалгарсан 200 хүүхэд оролцох төлөвтэй байна.
Наадмын хөтөлбөрт хүүхдийн урлагийн нэгдсэн тоглолт, “Гайхам монгол урлаг”, “Ногоон дэлхийд амьдрах эрх” өдөрлөгүүд, “Монгол түмэн” тойрон бүжгийн баяр зэрэг арга хэмжээг тусгажээ. Монгол туургатны хүүхдийн урлагийн наадмыг 1994, 2006 онд манай улсын Засгийн газрын санаачилгаар зохион байгуулж байсан юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж