
Хөрөнгө санхүүгийн дутагдлаас шалтгаалан төдий л их замыг шинэчилж чаддаггүй байсан манай улсын хувьд төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцаа энэ хуулиар илүү баталгаатай болж байгаа. Гэвч дөнгөж эхлэж байгаа болохоор алдаа байхыг үгүйсгэхгүй гэдгээ Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч илэрхийлсэн. Манай улсын хувьд энэ төрлийн ажилд тохирох мэргэжилтэн байхгүй болохоор Герман зэрэг улсад сургах, туршлага судлах шаардлагатай байгаа юм. Германий олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хууль эрхзүйн орчны бий болгож, эдийн засгийн асуудлыг үүсгэхгүй байвал монгол улс хөгжих бүрэн боломж байгааг илэрхийлсэн. Уулзалт үүгээр дуусахгүй. Ирэх сарын 10-нд манай нийслэл хотын донор байгууллагуудын зөвлөлдөх уулзалт болно. Үүнд олон улсын байгууллагууд оролцох бөгөөд концессын хууль, эрх зүйн орчны талаар ярилцах юм. Энэ уулзалтанд хүрэлцэн ирж тодорхой саналууд хэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч илэрхийллээ.