
Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлж, онц хэрцгийгээр амь насыг нь бүрэлгэсэн Н.Мөнх-Оргилд холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 20-нд болох байсан ч хойшилж, өнгөрсөн баасан гаригт болсон бөгөөд энэ хурлаар хэргийг дахин шалгах, зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэж үзэн мөрдөн байцаалтад буцаасан байна. Н.Мөнх-Оргилд өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 1-нд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс цаазын ял оноож, энэ оны нэгдүгээр сарын 26-нд Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд цаазын ялыг хэвээр баталсан байсан юм.
Ш.Чимэг