Хүсвэл архинаас гарч болно

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Хүсвэл архинаас гарч болно

Хэрэв эр хүн суурин дээрээ арваас илүү хундага татдаг бол архинаас хамааралтай болж буйн шинж гэж үздэг. Харин эмэгтэй хүн долоон хундаганы дараа тасардаг аж. Гэвч энэ бол зөвхөн жишээ.  Архи нийтээр хүлээн зөвшөөрдөг, нийгмийн харилцааны нэг хэсэг болсон болохоор уудаггүй хүнийг хайгаад олохгүй.  Сүүлийн үеийн судалгаанаас  харахад бүр багаасаа архи ууж буй залуусын тоо улам нэмэгдэж байгаа аж. Гэрлэх насыг дунджаар гуч гэж үзвэл тэдгээр залуусын дийлэнх нь гэрлэх хүртлээ уг ундаанд толгойгоо мэдүүлдэг гэсэн үг. Архинаас хамааралтай болж буйн гол шалтгаан нь хэтрүүлсэн хэрэглээ. Мэргэжлийн хүмүүсийн зөвлөж буйгаар ямар ч зүйлийн зохистой хэрэглээ эм болдог бөгөөд, эрчүүдэд долоо хоногт дээд тал нь хоёр удаа гурваас дөрвөн хундага, эмэгтэйчүүдэд хоёроос гурван хундага уух хангалттай гэнэ.
Тал хундага ердийн хатуулагтай дарс, шар айраг, архи хүнийг согтоодог аж. Гэвч хэмжээ зальтай гэдгийг мартаж болохгүй. Тухайлбал ердийн хатуулагтай lager шар айрагны спиртийн агууламж  3.5 хувь байдаг бол бусад premium шар айрагных үүнээс өндөр байдаг. Ердийн хатуулагтай дарсны спиртийн агууламж  12 хувь байдаг бол  сүүлийн үеийн дарснуудын  концентрац 13-14 хувьтай байгаа юм. Түүнээс гадна баар рестораны дарсны хундаганы хэмжээ 250 гр биш 175 гр байх ёстой аж. Байн байн уух асуудал биш боловч хэтрүүлсэн хэрэглээ жин нэмэх, цусны даралт нэмэгдэх, уушигны эмгэгтэй болох ,нөхөн үржихүй, бэлгийн чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар авчирдаг.
Эмч мэргэжилтнүүд хүн архинаас хамааралтай болсон шигээ хүссэн үедээ гарч болно гэж үздэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж