
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулаар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 23-28 градус, төв, говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар 12-17 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 градус дулаан байна.