Чөлөөтийн залуучууд Якутыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн залуучууд Якутыг зорилоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    ОХУ-ын Якут улсын Мирный хотод ирэх сарын 4-6-ны хооронд болох гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин, олимпийн аварга Роман Михайлович Дмитриевийн нэрэмжит залуучуудын анхдугаар тэмцээнд оролцохоор Монголын чөлөөт бөхийн залуучуудаас бүрдсэн баг тамирчид хилийн дээс алхлаа. Үндэсний хэмжээнд зохион байгуулах тус тэмцээн залуучуудын найман жингийн ангилалд медальтнуудыг тодруулах бөгөөд гадны багуудаас ганцхан манай орны багийг урьжээ. Сонирхуулахад, Якутын Биеийн тамирын хороо, Чөлөөт бөхийн холбоо нь энэхүү тэмцээнийг цаашид FILA-гийн тэмцээн, уралдааны хуваарь оруулахыг зорьж байгаа ажээ.

    Тус тэмцээнд залуучуудын болон өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байсан “Аварга” дээд сургууль, “Олимп” дэвжээ, “Тэмүүжин” клуб, “Ирээдүй” цогцолбор болон 73 дугаар сургуулийн нийт 12 залуу бөх зодоглох юм байна. Баг тамирчдыг “Тэмүүжин” клубын багш Г.Гантөгс, олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар нар ахлах ажээ.

    Тэмцээний жин тус бүрт аваргын алтан медалийг 30 мянга, мөнгө, хүрэл медалийг 20 болон 10 мянган рубль дагалдах ажээ.

    С.Цэлмэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж