Дайчид Төрийн ордонтой танилцав

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Дайчид Төрийн ордонтой танилцав

Зэвсэгт хүчний дайчдын төлөөлөгчид өнөөдөр Төрийн ордонтой танилцлаа. Хөдөөний хөрслөг бор залуус голдуу дайчид хээрийн эрээн хувцастайгаа ордныг чимж хагас өдрийг шахам өнгөрөөв. Тэдэнд УИХ-ын чуулганы танхим, Төрийн есөн хөлт их цагаан туг, Чингисийн ёслол хүндэтгэлийн цогцолбор, уран зургууд гээд сонирхох зүйл их байлаа. Халагдаж очоод нутгийнхандаа хөөрөлхөх сонинтой болсон тэд энд тэнд зургаа татуулж, хамгаалалтын ажилтнууд ч адилхан цэргийн хүмүүс гэсэндээ тэдэнд арай л элгэмсэг хандаж, чуулганы хуралдааны үйл явцтай танилцах хугацааг нь энгийн иргэдээс илүү тавиу олгож байлаа.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж