Хотын дарга Кувейтэд айлчилна

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Хотын дарга Кувейтэд айлчилна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Кувейт Улсын нийслэл Эл-Кувейт хотын Захирагч Шейх Али Аль-Жабер Аль-Ахмад Аль-Сабахын урилгаар Эл-Кувейт хотод албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатараас мордлоо.

Айлчлалын үеэр Улаанбаатарын захирагч Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах-т бараалхахаас гадна Кувейтийн шинжлэх ухааны төв, Шинжлэх ухааны судлалын төвд зочилж, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн захирал Абдулвахаб Аль-Бадер болон Кувейтийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Али Цуэаян Аль-Ганим нартай уулзалт хийх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж