
Айлчлалын үеэр Улаанбаатарын захирагч Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах-т бараалхахаас гадна Кувейтийн шинжлэх ухааны төв, Шинжлэх ухааны судлалын төвд зочилж, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн захирал Абдулвахаб Аль-Бадер болон Кувейтийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Али Цуэаян Аль-Ганим нартай уулзалт хийх юм.