Үл үзэгдэгч бэхийн нууцыг задалжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Үл үзэгдэгч бэхийн нууцыг задалжээ

АНУ-ын Тагнуулын төв газар Дэлхийн нэгдүгээр дайны үед хэрэглэж байсан бичихэд үл үзэгдэх бэхийг хэрхэн бэлтгэх нууц жорыг 90 жилийн дараа нийтэд ил тод болгож, холбогдох нууц баримт материалуудыг хүчингүй болгох шийдвэр гаргасан тухай тагнуулын төв газраас өнгөрөгч мягмар гаригт мэдээлсэн байна.

1917, 1918 оны үеийн нийт 6 материалыг 1976 онд Тагнуулын төв газраас  цаашид ч гэсэн хэдэн арван жил нууцлан хадгалах ёстой гэж шийдвэр гаргаж байжээ.
Эдгээр баримт бичгүүдэд эрт дээр үеэс нууц материалууд дайсны гарт орохоос сэрэмжлэн бичихэд үл үзэгдэх бэх хэрхэн бэлтгэж байсан тухай нууц жорууд болон хэрэглэх аргын тухай тайлбарласан байжээ.

Нимбэгийн шүүсээр бичсэн зүйлийг халуун зүйлээр төөнөхөд бичиг нь тодрон гардаг ердийн аргаас эхлэн өөр аргаар бэхээ бэлтгэж, түүнийг тодруулан гаргах тусгай арга ашиглаж байсан тухай нэлээд нарийн аргачлалын тухай тодорхойлон бичсэн байсан байна.

Төмрийн хүчил, цианийн давс буюу цагаан будааны будмал гурил, устай хольж бэлтгэсэн бэхийг их хэрэглэж байжээ. Үл үзэгдэх бичгийг уншихын тулд йодын давс, дарсны тундсыг устай найруулж хэрэглэдэг байж.
1918 оны үед германий тал ердийн аспиринийг ашиглаж, бичихэд үл үзэгдэх бэх хийж байжээ.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж