Хөдөлгөөнийнхөн цагдаагийнхантай маргалдав

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Хөдөлгөөнийнхөн цагдаагийнхантай маргалдав

“Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”, “Гал үндэстэн холбоо” зэрэг хөдөлгөөнийхөн өнөөдөр Сүхбаатарын талбайд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн албан хаагчидтай маргаан дэгдээжээ. Тэдний маргах болсон үндэслэл нь  хөдөлгөөнийхөн  талбайд буудалласан морьдоо услахаар зөөвөрлөсөн усыг нь  цагдаа нар нэвтрүүлэхгүй гэснээс болжээ. Хоригийг эсэргүүцсэн  30 гаруй гишүүд цагдаагийн таван албан хаагчтай  сөргөлдсөн байна. Харин тус дүүргийн цагдаагийн хэлтсийн нэгэн хурандаа “Гол нууруудын хөдөлгөөн”-ий тэргүүн Г.Дашдэмбэрэлтэй уулзаж, зөвшилцөлд хүрснээр  усаа нэвтрүүлсэн аж. Дашрамд дурдахад, “Гал үндэстэн холбоо”-ны гишүүнчлэлээр одоогоор 1200 хүн бүртгүүлээд байгаа бөгөөд дэмжигчдийн гарын үсэг арван мянга хол давсан байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж