Юанийн ханш чангарна гэв

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Юанийн ханш чангарна гэв

Юанийн ам.доллартай харьцах ханш сүүлийн үед нэлээд чангарч байгаа. Хятадын Засгийн газрын хувьд энэ нь инфляцийг тогтоон барих гол нөхцөл боллоо хэмээн шинжээчид дүгнэж байгаа юм.  Лондон дахь “Capital Economics”-ийн эдийн засагч Марк Уилъямс "Энэ оны эцэс гэхэд нэг ам.доллар 6.2 юаньтай тэнцэж, одоогийн байгаа төвшнөөс 5.25 хувиар чангарах болно" хэмээн таамаг дэвшүүлсэн байна.

Хятадын эрх баригчид юанийн ханшийг уян хатан болгоно хэмээн өнгөрсөн оны зургадугаар сард амласан. Түүнээс хойш юанийн ам.доллартай харьцах ханш 4.6 хувиар өсчээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж