“Бобкэтс” Уоллесыг “Блейзерс”-т өглөө

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

“Бобкэтс” Уоллесыг “Блейзерс”-т өглөө

“Шарлотт Бобкэтс” баг довтлогч Жералд Уоллесийг “Портлэнд Трейл Блейзерс” баг руу илгээж, шуугиан тарилаа. Харин түүний оронд төвийн тоглогч Жоел Прзибилла, довтлогч Данте Каннингхэм, төвийн тоглогч Шон Маркс нарыг драфтын эхний тойргийн хоёр сонголтын хамт өгчээ.

“Нью-Орлеан”-аас авсан 2011 оны драфтын эрх, 2013 оны “Блейзерс”-ийн драфтын эрх дээр нэмээд бэлэн мөнгө энэхүү солилцоонд оролцжээ. “Портланд”-ын гурван тоглогч гэрээнийхээ сүүлийн жилд тоглож байгаа бөгөөд энэ нь “Шарлотт” шинээр эхлэхийг хүсч байгааг харуулж байна. Дасгалжуулагч Пол Сайлес Назр Мохаммедыг явуулснаа мэдэгдсэн. Оронд нь авсан Моррис Петерсоныгоо тус баг чөлөөт агент болгох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд түүнээс гадна Доминик МакГуэр, Деррик Браун, Шэррон Коллинс нарыг багаасаа хасахаар шийдсэн талаар нэгэн хэвлэлийн хүн ярьсан байна.

Уоллес 15,6 оноо, 8,2 самбараас бөмбөг авалтыг дунджилж байсан “Бобкэтс”-ийн драфтын тоглогч юм. 2004 онд түүнийг тус баг драфтаас авч байсан билээ. “Сакраменто Кингс” багийн сэлгээ байсан тус тоглогч бүх одод болтлоо өсч дэвжсэн. Гэвч хүссэн амжилт, хүлээлт түүнээс их байсан.

Одоо 28 настай Уоллес ирэх хоёр улиралд 21 сая ам.долларын цалин авна. Түүнгүйгээр “Бобкэтс” 25-32 гэсэн амжилттай үлдэж байгаа нь плей-оффоос мултрах аюултайг харуулж байна. Харин энэхүү солилцоогоор “Портланд” өрнөд бүсийн аваргын төлөө яригдах багийн хэмжээнд очлоо. Бэртэлтэй байсан Брандон Рой эргэн ирээд анхны тоглолтоо хийх гэж байгаа бол Маркус Кэмби удахгүй тоглолтод оролцож эхэлнэ. Дээрээс нь Батум, Фернандез, Маттьюс, Андре Миллер гээд сайн тоглогчидтой байгаан дээр хамгаалалт, довтолгоо, самбараас бөмбөг авалт хийдэг сайн довтлогчтой болсон нь сэлгээг нь илт сайжруулж байна.

Уоллес хэдийгээр сэлгээнээс гарч, Батум гараандаа үлдэх ч Олдриж төвийн байрлалд, Уоллес хүчний довтлогчийн байрлалд илүү олон минут өнгөрүүлэх болж байгаа юм. Тэгэхээр хөгшин Кэмбиг тэгэж хүчийг нь дуустал талбайд байлгах шаардлагагүй боллоо.
Тус багийн төвийн тоглогч байсан Прзбилла харин Куами Брауны сэлгээний тоглогч болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж