Жуулчдыг зах дээр очихыг хориглов

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Жуулчдыг зах дээр очихыг хориглов

Жуулчид их ирж байгаа нь туна загасны дуудлага худалдаанд саад болж байна гэж худалдаачид гомдоллож Токио хотын захиргаа жуулчдыг тус зах руу орохыг нэг сарын хугацаатай хориглолоо. Токио хотын загасны зах нь хэмжээгээрээ дэлхийн хамгийн томд тооцогддог бөгөөд өдөр бүр 2,000 тонн далайн хүнсний худалдаа хийдэг. Дэлхий даяар суши иддэг болсон нь Японы Цукижи захыг жуулчдын очих дуртай хамгийн хөл хөдөлгөөнтэй газар болгосон юм.

Өглөө бүр хэдэн зуун туна загасыг дуудлага худалдаанд оруулахаар эгнүүлэн тавьдаг бөгөөд зарим загас 100,000 ам.долларын үнэ хүрдэг. Даваа гаригт 500 гаруй жуулчин тус захад дуудлага худалдаа үзэхээр очсон байна. Энэ нь захын бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн тул нэг сарын хугацаатайгаар Токио хотын захиргаа ийнхүү жуулчдыг оруулахгүй байх шийд гаргасан байна. Зарим жуулчид шөнийн клубт наргиж байгаад шууд тус зах дээр очдог бөгөөд өмнө нь нэг согтуу жуулчин загас тэвэрч үнсэж байгаа зураг гарч тус зах руу жуулчин орохыг хэсэг хугацаагаар хааж байсан байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж