Төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа боловсруулж оруулах чиглэлийг өгсөн гэв

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа боловсруулж оруулах чиглэлийг өгсөн гэв

Төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа боловсруулж оруулах чиглэлийг өгсөн гэв

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 2010 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод албан тоот илгээж, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа боловсруулж УИХ-д оруулах чиглэл өгсөн юм.

УИХ-ын дарга энэхүү албан тоотдоо:

  • Монгол Улсын Засгийн газар цас, зудын хүндрэлтэй байдлын улмаас Улсын Их Хуралд тогтоол оруулж, 3.7 тэрбум төгрөгийг “Монгол мал” хөтөлбөрт зориулсан зардлаас гаргах санал тавьсан;
  • Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос амаржих газрын орны хүрэлцээ хангалтгүй байгаа болон нярайн эндэгдэл гарсантай
    холбогдуулан Улаанбаатар хотод амаржих газар шинээр барих, хуучныг засварлахад нэмэлт хөрөнгө шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан;
  • Цаг зуурын хүндрэлтэй байдлаас шалтгаалан нэмэлт зардал гаргаснаас үүдэн Засгийн газрын нөөц санг сэлбэх шаардлага гарсан;
  • Улсын Их Хурлын өнгөрсөн оны 85 дугаар тогтоолоор өгсөн үүргийн дагуу Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2010 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийж тайлангаа гаргасан;

Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуультай холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн даргаас 2010 оны нэгдүгээр сарын 29-ний ирүүлсэн 1/29 тоот албан бичиг зэргээс үзэхэд энэ оны төсөвт зарим зохицуулалт хийх шаардлагатай нь харагдаж байна.

Ийм учраас Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа боловсруулж Улсын Их Хуралд оруулах нь зүйтэй байна. Ийнхүү саналаа боловсруулахдаа дор дурдсан зүйлийг анхаарч үзэхийг Танаас хүсье. Үүнд:

  • Өвөлжилтийн хүндрэлтэй байдал, халдварт өвчин гарч байгаатай холбогдон нэмж шаардагдаж буй хөрөнгийн эх үүсвэрийг тооцон санхүүгийн нөөц бүрдүүлэх, төсөвт тусгах;
  • Төсвийн зардлыг хэмнэх, зохих зүйл ангид шилжүүлэх буюу зохистойгоор хуваарилах;
  • Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2010 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд хийсэн дүгнэлтийн дагуу зураг төсөвгүй барилга байгууламжийг сайтар судлан
    үзэж, ондоо багтаж зураг төсөв нь гарах боломжгүй, хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй барилга байгууламж буй эсэхийг тооцож үзэх;
  • Төсвөөс зарцуулах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээг харгалзан хуваарилалтыг зөв зохицуулах;
  • Үр ашиг багатай буюу хөрөнгө оруулалтын агуулгад нийцэхгүй гэж үзэхээр асуудлыг цэгцлэх;
  • Хүний хөгжил сангийн төсвийг нэмэгдүүлэх боломжийг судалж үзэх зэрэг чиглэлийг Засгийн газарт өгсөн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж