
Тухайлбал, өмнөх сараас хонины ястай махны үнэ 0.1 хувиар өссөн бол, хонины цул махны үнэ долоон хувь, үхрийн махны үнэ 0.3-4.0 хувь, адууны махны үнэ 7.8 хувь, ямааны махны үнэ 14.1 хувиар тус тус буурчээ.
Өмнөх долоон хоногийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 12.5 хувь, үхрийн махны үнэ 1.3-8.3 хувиар өссөн бол, адуу, ямааны махны үнэ тогтвортой байгаа аж. Өчигдрийн байдлаар кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 3813 төгрөг, үхрийн мах /ястай/-4388 төгрөг, ямааны мах-2800 төгрөг, адууны мах-3260 төгрөг, хонины цул мах-3917 төгрөг, үхрийн цул мах-4863 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байжээ.
Б.СҮРЭН