Английн шүүх Ассанжийг шилжүүлэхээр шийдвэрлэв

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Английн шүүх Ассанжийг шилжүүлэхээр шийдвэрлэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Викиликсийг үндэслэн байгуулагч Жулиан Ассанжийг Шведийн талд хүлээлгэн  өгөхөөр  английн нэгэн шүүх пүрэв гаригт шийдвэрлэжээ. Ассанжид шведийн  иргэн хоёр эмэгтэйтэй  бэлгийн таарамжгүй харьцаанд орсон гэсэн ял тулгаж байгаа аж.
    39 настай Жулиан Ассанжаас  Шведийн шүүх байцаалт авах хүсэлтэй байгаа бөгөөд өнгөрөгч оны наймдугаар сард  Швед улсад түр хугацаагаар байх үедээ Викиликсийн сайн дурын хоёр эмэгтэйтэй бэлгийн зохимжгүй харьцаанд орж байсан гэж буруутгагдаж байгаа юм.

    Хоёр бүсгүйн нэгэн Ассанжийг хүсэлтийг нь үл хайхран бэлгэвч хэрэглэхгүйгээр бэлгийн харьцаанд орсон гэсэн бол нөгөөдөх нь унтаж байхад нь бэлгэвч хэрэглэхгүй харьцаанд орсон гэж ярисан аж.

    Шведийн хууль тогтоомжоор ийм төрлийн гэмт үйлдэл хүчингийн гурван төрлийн хамгийн энгийнд тооцогддог ба дээд хэмжээ нь дөрвөн жил хүртэл гянданд хоригдох ял өгдөг байна.

    Ассанжийн өмгөөлөгч нар шүүх австралийн иргэний хэргийг буруугаар шийдвэрлэж байна гээд түүнийг Шведийн талд шилжүүлэн өгвөл аажмаар АНУ-д шилжүүлэн өгч, ялын дээд хэмжээ сонсч болзошгүй юм гэсэн байна.

    Мөн түүнчлэн Ассанжийн өмгөөлөгч нар Шведийн ерөнхий сайд Fredrik Reinfeldt-ийг  Швед улсад Ассанжийн эсрэг “хортой орчин” бий болгож байна гэж буруутгаад шударгаар шүүгдэх боломжийг нь алдагдуулж, “нэг номерын нийтийн дайсан” мэтээр танилцуулж байна гэжээ.

    Гэвч шүүгч Howard Riddle эдгээр үндэслэлүүдийг үгүйсгээд Ассанжийг шилжүүлэн өгөх шийдвэр гаргасан байна.

    Шведийн прокурорынхон үүнтэй холбогдуулан ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй бөгөөд ойрын хугацаанд өөрийнхөө веб хуудсанд мэдээлэл тавих болно гэж прокурорын газрын нэгэн төлөөлөгч мэдэгджээ.

    Эх сурвалж: REUTERS
    Бэлтгэсэн Д.Пунцаг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж