
Өмнөд хөрштэй экспорт, импортын бараа бүтээгдэхүүн нэвтрүүлдэг хилийн гол боомт бол Эрээн хот юм. Тус боомт энэ сарын 19-нд бүтэн өдрийн турш хилээ нээсэнгүй. Учир нь Эрээны цахилгааны шугамд гэмтэл гарч, интернэт сүлжээ тасарсантай холбоотойгоор тухайн өдрийн 18:00 цагт хилээ нээсэн байна. Эрээний талаас цахилгаан тасарсан талаар оройтож мэдээлснээр тухайн өдөр хоёр хилийн хооронд 1200 орчим хүн өнжсөн байна. 18:00 цагаас эхлэн Хятадын талаас хилээ нээснээр тэнд бөөгнөрсөн хүмүүсийг хил дээр хонуулахгүйн тулд Замын-Үүд боомтын бүх алба тухайн өдөр цаг сунган ажиллажээ.
Д.Долгор