
Хүмүүс найман мянган жилийн турш үхэр сүргийг эрчимтэй үржүүлж байна. Өнөөдөр энэ сүүн тэжээлтний тоо дэлхийн хэмжээнд хүн амын дараа хоёрдугаарт бичигдэж байгаа юм. Дэлхийн үхрийн тоо толгой 1,3 тэрбумд хүрчээ. Латин Америкт бол 10 хүн тутамд есөн толгой үхэр ноогддог. Австралид үхэр нь хүнийхээ тооноос 40 хувиар их. Дэлхий дээрх бүх үхрийн жинг тооцоолбол дэлхийн хүн амын нийт жингээс даруй гурав дахин их. Нэг хүний үхрийн махны хэрэглээний дундаж статистик үзүүлэлт нь жилдээ 40 кг. Гэтэл үхэр жилдээ 600 сая тонн үр тариа иддэг нь дэлхийн нийт ургацын гуравны нэг болдог. Сүүлийн 60 жилийн дотор дэлхийн бүх тал нутгийн гуравны хоёр нь бэлчээр болсон бөгөөд Өмнөд Америкт бэлчээрийн талбайг ихэсгэхийн тулд халуун орны ширэнгэн ойн 18 мянган шоо метр талбайг устгажээ. Махны чиглэлийн үүлдрийн үхрээс 300 кг мах авдаг ч түүний тэжээлд 3,5 тонн буурцаг, үр тариа, 14600 литр ус, дээр нь бэлчээрийн услалтад 600 мянган литрийг зарцуулдаг гэнэ. Хоёр жилийн дотор үхрийн организм агаар мандалд 200 мянган литр метаны хий ялгаруулдаг нь дэлхийн бүх автомашины хаялах утаатай эн зэрэгцэхээр. Дээр нь өдөр бүр 20 хүртэл кг өтгө нэг үхрээс гардаг. Харин Монголд нэг хүнд бараг л нэг толгой үхэр ногдож байна.
Ш.Мягмар