
Арилжааны банк тус бүр өөрсдийн төлбөрийн картыг харилцагч нартаа нэвтрүүлснээр хэрэглэгчдийн дунд заавал тухайн банкны АТМ-ээр үйлчлүүлэх шаардлагатай байсан. Хэрвээ тухайн банкны АТМ байхгүй газарт харилцагч мөнгөө авах боломжгүй гэсэн үг юм.
Харин өнгөрсөн жилээс харилцагч нартаа АТМ хамаарахгүй үйлчлүүлэх боломж олгохоор “Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээ”-нд банкууд нэгдсэнээр “Нэг карт-Нэгдсэн сүлжээ” үйлчилгээ бүрэн утгаараа Монгол улсын иргэн бүрт хүрэх болсон. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар “Нэг карт-Нэгдсэн сүлжээ” үйлчилгээг есөн банкны 367 ширхэг АТМ төхөөрөмж, 4 418 ширхэг ПОС терминал, 1 576 ширхэг ПОБ терминал, 1 434 салбар банк болон 4 794 картаар үйлчлэгч байгууллагаар дамжуулан 24 цагийн турш тасралтгүй гүйцэтгэж байна.