
Германы Festo компани мөнгөлөг цахлай мэт гадаад төрхтэй хиймэл шувуу бүтээсэн тухай РИА Новости мэдээллээ. Smart Bird нэртэй энэ робот шувуу S-135 хөдөлгүүрийн тусламжтайгаар өөрөө агаарт хөөрч, нисэн буух бөгөөд далавчаа амьд шувуу мэт дэвнэ. 485 гр жинтэй робот цахлайг газраас радио долгионоор удирдах юм.
Зохион бүтээгчдийн хэлж байгаагаар энэ роботод ашигласан хоёр төрлийн функцтэй утас нь гибрид утасны технологийг сайжруулах болон хэрэглээг нэмэгдүүлэх аж. Мөн хөдөлгүүрийн шинэчлэл, шинэ хөдөлгүүрийн генераторыг автоматжуулахад чухал үүрэг гүйцэтгэх юм.
Н.Тунгалаг