Toshiba-ийн усны хамгаалалттай видео камер

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Toshiba-ийн усны хамгаалалттай видео камер

Toshiba компани дөрөвдүгээр сарын 21-ний өдөр шинэ загварын CAMILEO BW10 усны хамгаалалттай видео камерыг худалдаанд гаргалаа. Энэхүү камер нь халаасанд багтах хэмжээний овор багатай бөгөөд корпусыг резинжүүлж, саарал, шар хоёр өнгийн сонголттойгоор үйлдвэрлэсэн тул усан доор бичлэг хийхэд тун тохиромжтой юм. Уг камераар өндөр нягтаршил бүхий видео бичлэг хийж, зураг авах үед зөвхөн ус төдийгүй тоос шороо, цас гэх мэт бусад хүчин зүйлс ч нэвтрэх боломжгүй ажээ. 

BW10 видео камераар усан дотор дээд тал нь хоёр метрийн гүнд 1080p нягтаршилтай видео бичлэг хийж, дүрсийг 10 дахин татаж зураг авах боломжтой. Камерын дэлгэцийн хэмжээ нь 2 инч бөгөөд 120 орчим грамм жинтэй юм байна. Toshiba компани уг камераа адал явдалд дуртай хүмүүст зориулан бүтээсэн ба үнийн хувьд 149,99 ам.доллар байх ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж