Кибер гэмт хэргийг хянан шийдвэрлэх талаар хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Кибер гэмт хэргийг хянан шийдвэрлэх талаар хэлэлцлээ

Тагнуулын ерөнхий газар, Нийслэлийн шүүхтэй хамтран  “Үндэсний аюулгүй
байдлын эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал,
шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт
нийслэл, дүүргийн шүүх, прокурорын байгууллагуудын төлөөлөл оролцсон
байна. Энэ үеэр үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн эрх зүйн
зохицуулалт, Монгол Улсад гарч болзошгүй терроризмын аюул, мэдээллийн
аюулгүй байдал, кибер гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй
асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг хэлэлцжээ. Дашрамд дурьдахад,
Тагнуулын ерөнхий газар мэдээллийн технологийн чиглэлээр өндөр түвшинд
бэлтгэгдсэн хүмүүсийг сонгон шалгаруулж ажилд авах талаар онцгой анхаарч
байгаа ажээ.


Зохиогчийн эрх:

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж