Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Гал тогоо салон

1.Бөөндөлт:
Хүнсний ногоо авахдаа ухаалаг сонголт хийхгүй бол баахан ногоо  хамаг мөнгөө үрч авчихаад ашгийг нь гаргалгүй хаях болдог. Түүнээс гадна жимс, цагаан идээг хөргөгчинд хадгалахад амин дэмээ алдаад ямар ч хэрэггүй болно. Бөөндөж авах нь цаг, мөнгө хэмнэж буй мэт боловч эрүүл мэнд чинь түүнээс ч үнэтэй гэдгийг сана.

2. Хадгалалтын хугацаа:
Хэрэв та лаазалсан сав баглаа боодолтой хүнс авахдаа хадгалах хугацааг нь харж зуршаагүй бол яг одооноос эхлээд үүнийг анхааралдаа ав. Түүнээс гадна хадгалалтын хугацаа дуусаагүй байсан ч нэг л биш бол үнэрлэж, харж, барьж өөрөө дахин шалгахад гэмгүй. Өндөг худалдаж авахдаа сагсыг нь заавал онгойлгож  хагарсан, муудсан эсэхийг шалга. Хальс өчүүхэн цуурсан байсан ч маш аюултай. Лацыг онгойлгосноос хойш майонез хоёр сар, хүүхдийн тэжээл гурван өдөр, цөцгийн тос гурван сараас илүү хөргөгчинд тэсдэггүйг анхаар.  Харин сүүг долоо хоногоос удаан хадгалах хэрэггүй.

3. Гал тогооны хэрэгслийн зохисгүй хэрэглээ:
Мах, ногоо хэрчдэг, талх зүсдэг модон дээр нян ихээр үрждэг тул тус тусад нь байлгах нь зүйтэй. Харин хуванцар эдэд нян үржих нь бага байдаг.

4. Бохир аяга тавгаа хонуулах

Аяга тавгаа хураалгүй тэр хэвээр нь хэзээ ч бүү орхи. Харанхуй, бүгчим орчинд хоолны үлдэгдэл дээр нян үржих таатай орчин бий болно.

5. Гараа угаалгүй хоол бэлдэх

Хоол хийхдээ хүн гараараа амталгааг хийдэг тул өмнө нь гараа заавал савантай бүлээн усаар угааж байх хэрэгтэй. Ялангуяа өндөг, загас, мах хэрчсэний дараа гараа заавал угаа. Хоолондоо жимс ногоо бэлтгэхдээ хүйтэн усаар угаавал амт чанар нь алга болохгүй.

6. Хоолны үлдэгдлийг хадгалах

Хоолны үлдэгдлийг өрөөний температурт хоёроос илүү цаг байлгах хэрэггүй. Хоолны үлдэгдлийг олон тасалгаатай саванд сэрүүн нөхцөлд л хадгалахгүй бол ходоодонд хор болж ч магад.

7. Бохир аяганы алчуур
Цаасан алчуур өөх тосны үлдэгдлийг цэвэрлэхэд аминд ордог ч нян амьдрах хамгийн таатай орчин болдог. Хэдэн зуун нян бохир алчуур, порлонд шингэсэн байдгийг та лав төсөөлөхгүй байх. Хэрэв та нэг л алчуураар хана, шал гээд бүгдийг арчдаг бол нянг гэрээр нэг тараана гэсэн үг. Алчуур хэдий цэвэрхэн харагдаж байж  болох ч хоёр долоо хоног бүр сольж байх нь зүйтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж