
ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаагаад удаагүй байгаа “Киви”
хамтлагийн ахлагч Д.Уламбаяр мөрөөдлөө биелүүлэхийн тулд уйгагүй зүтгэх
дуртай гэж ярьдаг. Түүний хувьд, хамтлагт ороод анхны мөрөөдлөө
биелүүлсэн гэнэ. Энэ нь 250 мянган төгрөгийн үнэтэй матрын арьсан гутал.
Өвөрмөц загвартай уг гутлыг худалдаж авах мөнгө тухайн үед байгаагүй
болохоор хэсэг хугацаанд сэтгэлдээ бяцхан гунигтай явж. Харин төд
удалгүй “Киви” хамтлагт орсноор анхны цомгоо гаргаж, тоглолт хийж амжсан
адтай охиныхоо хүслийг ээж нь биелүүлж өгчээ. Шаргал үст охиныхоо
төрсөн өдрөөр хүсэл болсон мөнөөх гутлыг нь авч өгсөн аж. Уран бүтээлийг
нь үнэлж, нууцхан бодлыг нь мэдэрсэн ээждээ тэрбээр одоо хэр нь баярлаж
явдаг гэсэн шүү. Үргэлжлэлийг эндээс уншина уу.