Нохой даргаар сонгогдов

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Нохой даргаар сонгогдов

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    AFP/ Theo Heimann

    Вашингтон хотын захын хорооллын Хилбрук-Тол-Оакс гэх нэр хүндтэй байрныхан даргаараа нохойг сонгосон тухай "Геральд сан" сонин дуулгаж байна.

    Байрны цуглаанд ирсэн 50 оршин суугчид санал нэгтэйгээр "Саяхан байранд амьдрахаар ирээд цэвэр агаарт цаг нөхцөөх, хөршүүдтэйгээ танилцах дуртай мисс Бьюти Лийг” даргаараа сонгожээ. Байрны дарга тэр нохойн нэрийг дэвшүүлсэн ба одоо нохой дарга болоод эзэн нь түүний орлогч болжээ. Энэ кондоминимумын олон нийтийн зөвлөл нэлээд өргөн эрхтэй. Тэд оршин суугчдын маргааныг таслахаас гадна хэн тэнд байр худалдан авч болохыг шийднэ. Кондоминимум гэх зөвлөл байранд тамхи татах эсвэл амьтан тэжээхийг хориглож чадна.

    Ш.Мягмар

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж