Мотоциклтэй хүн унтаж байсан эсэргүүчдийг бууджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Мотоциклтэй хүн унтаж байсан эсэргүүчдийг бууджээ

Йемений баруун хэсгийн Ходейда (Hudaydah) хотод мотоциклтай
үл таних этгээд жагсагчдын майхант лагерийг буудсаны улмаас нэг  хүн амиа алдаж, найман хүн шархадсан байна.
Сөрөг хүчний төлөөлөгч энэ тухай мэдэгдлээ гэж Agence France-Presse дамжуулжээ.

Энэ халдлага лхагва гаригийн үүрээр гарсан байна. Тэр үеэр
жагсагчдын ихэнх нь унтаж байжээ. Мөн өглөөний мөргөлийн үеэр майхант хотхонг
бас  л үл таних этгээд буудаад зугтсан
тухай “Аль-Жазира” мэдээлсэн байна.

Лхагва гаригт Аден хотноо жаг­сагчид болон цагдаа нарын
хооронд гарсан мөргөлдөөн, буудалцааны үеэр нэг цагдаа амиа алдаж, гурав нь
шархаджээ. Жагсагчдын хохирлын талаар мэдээлэл гарсангүй. Өмнөх өдөр нь Сана
хотод таван жагсагч алагдан 60 гаруй хүн шархдсаны 23-ын биеийн байдал хүнд
байгаа гэнэ. Йеменд нэгдүгээр сараас хойш эсэргүүцэл гарсаар байгаа бөгөөд энэ
хугацаанд зуу гаруй хүн амиа алдсаны 26 нь хүүхэд ажээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж