Гиффордс нөхөртөө Twitter-ээр баяр хүргэв

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Гиффордс нөхөртөө Twitter-ээр баяр хүргэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Гиффордс ба түүний нөхөр Марк Келли. Фото: Габриэль Гиффордсийн албан ёсны сайтаас

    Толгойдоо шарх авсны дараа сэргээх эмчилгээнд байгаа Аризона мужийн конгрессвумен Габриэль Гиффордс сансрын нисгэгч нөхөр Марка Келли ба түүний ихэр бас л сансрын нисгэгч Скотт нарт төрсөн өдрийн мэндчилгээг Твиттерээр дамжуулан хүргэжээ.

    Twitter дэх Гиффордсийн хуудаснаа тэр мэндчилгээ даваа гаригт тавигдсан байлаа. Конгрессийн гишүүн өөрийн мэндчилгээндээ Техас мужийн Хьюстоны нөхөн сэргээх төвийн эмч нарт талархалаа илэрхийлсэн байв. Тэр эмэгтэйн эмчлүүлж байгаа төвд тэр өдөр нь нөхрийнх нь зурагтай бялууг бэлэглэжээ. Гиффордсийн төлөөлөгчийн хэлснээр Twitter-т мэдээллийг тэрээр өөрөө бичихгүй, хэлэн өгч бичүүлж байгаа гэнэ. Конгрессийн гишүүнийг өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд  Джаред Ли Лофнер гэгч буудан шархдуулсан байв. БУиеийн байдал нь хүнд байсан эмэгтэй тархи гэмтсэн байх гэж эмч нар түгшиж байсан нь батлагдсангүй. Тэрээр арваад хоногийн дараа анх эмнэлэгийн орноос боссон юм. Нэгдүгээр сарын 21-нд нөхөн сэргээх эмчилгээний төвд ирээд эмчлүүлж байна.

    Ш.Мягмар
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж