Rolls-Royce “Ghost” загвараа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Rolls-Royce “Ghost” загвараа танилцууллаа

Rolls-Royce компани Шанхай хотод болсон 2011 оны авто үзэсгэлэн дээр Ghost автомашины шинэ загварыг танилцуулжээ. Rolls-Royce-ийн хувьд Хятад улс борлуулалтын хоёр дахь томоохон зах зээл болоод байгаа ба шинэ загвараа том салонтой автомашин сонирхдог хүмүүс болон өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй Хятадын хөрөнгөтнүүдэд зориулан үйлдвэрлэсэн байна. 

Шинэ загварын Ghost нь хуучнаасаа 170 мм-ээр илүү урт болсон тул дотоод салон болон урд суудлын хэсгийн хөл тавих зай ч томорчээ. Ghost-ийг цөөн тоогоор үйлдвэрлэх бөгөөд үйлдвэрлэхээс өмнө урьдчилан захиалга өгөх боломжтой юм. Rolls-Royce шинэ загвараа 550,000 еврогоор үнэлж, зах зээлд борлуулахаар төлөвлөөд байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж