УИХ-д “цэвэр агаар” бүлгийг байгуулав

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

УИХ-д “цэвэр агаар” бүлгийг байгуулав

УИХ дахь гишүүдийн сайн дурын бүлгийн тоо нэгээр нэмэгдлээ. Гишүүн Н.Батбаяр, Д.Балдан-Очир, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, С.Оюун, Х.Тэмүүжин, Д.Тэрбишдагва нар УИХ дахь “Цэвэр агаар” бүлгийг шинээр байгуулжээ. Энэ бүлэг нь Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гурван зүйлийн ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

Нэгдүгээрт, хуулийн хэрэгжилт дээр хууль хяналтын болон мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах, хоёрдугаарт, хуулийг хэрэгжүүлэхэд агаарын бохирдлын эсрэг тэмцдэг төрийн бус байгууллагуудыг татан оруулах, гуравдугаарт агаарын бохирдлыг бууруулах ажилд хувийн компаниудын санаачлага, оролцоог дэмжих ажлыг “Цэвэр агаар” бүлэг хийх аж.

Тухайлбал, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуульд “Ажилчдынхаа ахуйн хэрэглээнд утаагүй зуух, дулаан алддаггүй бүрээс зэрэг эрчим хүчний хэмнэлттэй агаар бага бохирдуулдаг технологийн дэмжлэг үзүүлсэн компаниудын энэ зардлыг нь татвараас чөлөөлөх”-өөр тусгасан байгаа. Энэ мэтчилэн агаарын бохирдлыг бууруулахад санал санаачилтгатай оролцож байгаа хувийн хэвшлийнхнийг дэмжих замаар төрийн байгууллагуудын ажлыг хөнгөвчлөх нь уг бүлгийн гол зорилго юм.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж