
Саран дээр очиж, тэнд амьдарч, үр удмаа үлдээхийг хүсч, мөрөөддөг хүмүүс цөөнгүй байх. Харин энэ мөрөөдөл биелэх цаг ойрхон иржээ. АНУ-ын Сансар судлалын хүрээлэн хувийн компаниудыг найдвартай сансрын хөлөг үйлдвэрлэх шаардлагыг бүрэн хангасан гэж үзээд сансрын такси зохион бүтээхэд шаардлагатай 270 сая ам.долларыг дөрвөн компанид санал болгожээ. Эдгээрийн дотор Boeing, Sierra Nevada, Space Exploration Technologies, Blue Origin зэрэг компаниуд орсон байна.
НАСА өөрийн хөлгүүдийг жагсаалаас гаргахаар төлөвлөж байгаа ба дараагийн ээлжинд зөвхөн судалгаа, шинжилгээ бус аялал жуулчлалын шугамаар хүмүүсийг сар луу хүргэдэг үйлчилгээ бий болгох төслийг боловсруулсан байна. Ингэхээр сансрын нисгэгчид олон улсын сансрын станцруу хувиараа нисч, аялах, хүн хүргэх хөтчийн ажлыг давхар гүйцэтгэх боломжтой болох ажээ.
Б.Энхцэцэг