
Нийслэлийн цагдаагийн газраас “Амар тайван, аюулгүй орчин” сэдэвт нэг сарын аяны хүрээнд маргааш иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл 1000 хүн эргүүлийн тусгай ялгах тэмдэгтэй нэгдсэн маршрутаар эргүүлд гарах юм байна. Мөн МУ-ын Төрийн соёрхолт жүжигчин Н.Сувд, Ц.Төмөрбаатар, СТА жүжигчин Н.Золбоот, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн нар иргэдээ төлөөлж, уг аянд нэгдэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт маргааш эргүүлд гарах гэнэ.
Н.Түвшин