Судалгаагаар 557 ажлын байр бэлэн байгааг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Судалгаагаар 557 ажлын байр бэлэн байгааг тогтоожээ

Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ оныг өрх, гэр бүл, хүний хөгжлийн дэмжих жил болгон зарласан. Тийм учраас дээрх зорилтуудыг хэрэгжүүлэх хэд хэдэн хөтөлбөр батлагдахаар болжээ. Түүнчлэн нэг өрхийн нэг гишүүнийг ажлын байртай болгоё гэсэн санааг дэвшүүлсэн. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг бодлогыг өрхийн хэрэгцээтэй уялдуулж, хөдөлмөрийн чадвартай ажилгүй иргэд, албан бус хөдөлмөр эрхлэгч бүрийг сум баг, өрх бүрээр нарийвчлан гаргаж, өрх бүрээс нэгээс доошгүй иргэнийг ажилтай орлоготой болгох зохион байгуулалтын арга хэмжээг авч байгаа гэнэ. 2011 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хүрээнд 334 хүнийг мэргэжил олгох, давтан сургаж, 2200 хүнийг мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангах үйлчилгээнд хамруулжээ. Эхний ээлжид шинэ ажлын байр гэхээсээ илүүтэйгээр одоо байгаа байгууллагууд, үйлдвэрт хэдэн ажлын байрны нөөц байгааг судалжээ. Нийтдээ 557 ажлын байрыг хөдөлмөрийн зах зээлийн эргэлтэнд оруулахаар шийдсэн байна.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж