Сэлэнгэчүүд уулзалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Сэлэнгэчүүд уулзалт хийнэ

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар  “Сэлэнгэ нутгийн хөгжлийн төлөө хамтдаа” оюутан залуусын уулзалт зохион байгуулж байна.

Уг арга хэмжээнд дуучин BX, Эгшиглэн, Агиймаа, Мөнхбат, Эмоушн хамтлагийн экс гишүүн Солонго, Баярцэцэг нар болон Motive, Ice top, Lemons, Crush Bush, Татар хамтлагууд оролцох юм.

Мөн Сэлэнгэ аймгийн харьяат СУИС-ийн оюутнууд оролцож, үзэгчдийн сонорыг мялаах гэнэ.

Сэлэнгэчүүдийн энэхүү уулзалт энэ сарын 25-ны 14 цаг “UB palace”-ийн концертын их танхимд болох ба үнэ төлбөргүй очиж үзэх боломжтой юм.

Дашрамд сануулахад, урилгын дугаараар азтан шалгаруулж сюрприз барих тухай зохион байгуулагчид мэдээлээд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж