
Уг арга хэмжээнд дуучин BX, Эгшиглэн, Агиймаа, Мөнхбат, Эмоушн хамтлагийн экс гишүүн Солонго, Баярцэцэг нар болон Motive, Ice top, Lemons, Crush Bush, Татар хамтлагууд оролцох юм.
Мөн Сэлэнгэ аймгийн харьяат СУИС-ийн оюутнууд оролцож, үзэгчдийн сонорыг мялаах гэнэ.
Сэлэнгэчүүдийн энэхүү уулзалт энэ сарын 25-ны 14 цаг “UB palace”-ийн концертын их танхимд болох ба үнэ төлбөргүй очиж үзэх боломжтой юм.
Дашрамд сануулахад, урилгын дугаараар азтан шалгаруулж сюрприз барих тухай зохион байгуулагчид мэдээлээд байна.